ШӨХТГ "Антибиотекийн эсрэг мэдээллийн аян"-д оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬОлон улсын хэрэглэгчийн байгууллагаас ШӨХТГ-т хандаж "Дэлхийн антибиотекийн эсрэг мэдээллийн долоо хоногийн аян"-д оролцох хүсэлт ирлүүлсний дагуу холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах болно гэж ШӨХТГ-аас мэдээллээ.
ШӨХТГ дэлхийн энэ аянд хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулж, аяныг зохион байгуулж байгаа ЭМЯ, МХЕГ, ХХААҮЯ, НЭМХ болон ТББ-уудтай хамтран ажиллах юм. Тиймээс өчигдөр ЭМЯ-наас эхлүүлсэн "Атибиотекийн талаарх мэдлэг, хандлагыг сайжруулах долоо хоног"-ийн нээлтэд оролцож "Антибиотекийг хариуцлагатай хэрэглэе" уриалгад нэгдсэн байна.
ШӨХТГ-аас энэ аяны үеэр эмийн худалдаа болон зар сурталчилгаатай холбоотой асуудлаар хамтран ажиллана гэдгээ ч мэдэгдлээ.
Ж.Батсайхан