ЦЕГ-ын нохой сургагчид, нохдын хамт БНХАУ-д сургалтад хамрав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-11-15 16:31:23

ЦЕГ-ын Сургалтын төвийн Албаны нохой сургалтын хэлтсийн нохой сургагч-төлөөлөгч ахлах ахлагч П.Мөнхбат, дэд ахлагч Т.Оргилболд нар Томми, Мерри нэртэй хоёр нохойн хамт БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод сургалтад оролцоод  ирсэн байна.

Шинэ төрлийн гэмт хэрэг болох тэсэрч дэлбэрэх бодисыг олж илрүүлэх чиглэлийн сургалт гурван сарын хугацаагаар үргэлжилжээ. Сургалтад оролцсон англи спанель үүлдрийн Томми, Мерри хоёр нохой ЦЕГ-ын Сургалтын төвийн Албаны нохой сургалтын хэлтэст үүрэг гүйцэтгэх юм. Манай улсад энэ үүлдрийн зургаан нохой байдгаас хоёр нь ийнхүү цагдаагийн албанд үүрэг гүйцэтгэхээр боллоо.

Ж.Батсайхан

相关新闻