Г.Нямдоржийг Алтанбулагийн боомтоор хил нэвтрэх гэж байхад нь баривчилжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан гэмт хэрэгтнүүдийг илрүүлсэн гэж Цагдаагийнхан мэдэгдсэн. Түүний нэг болох Эрүүгийн хуулийн 149.3 зүйл ангиар шалгагдаж байгаад батлан даалтад гарсан хугацаандаа оргон зайлсан “Мунзуй” хочит Г.Нямдоржийг Эрүүгийн цагдаагийн газар болон Тусгай ажиллагааны хэлстийн алба хаагчид баривчилжээ.
Түүнийг УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагчид шуурхай ажиллан 11 дүгээр сарын 14-ний өдрийн 03:00 цагийн орчим Хэнтий аймгийн нутаг Норовлин хийдийн орчмоос саатуулсан байна. Г.Нямдоржийг өмнө нь “Rich Hill” зочид буудалд нэг иргэнийг барьцаалан, мөнгө нэхэж, дээрэмдэж байхад нь газар дээрээс нь баривчилсан. Гэвч тэр гэмт хэрэгт шалгагдаж байхдаа оргосон ч Алтанбулагийн боомтоор хил нэвтрэх гэж байхад нь барьжээ. Тэрээр дахин ОХУ руу хил давахаар төлөвлөн оргож явахдаа ийнхүү баригдсан бөгөөд түүнд тусалсан байж болзошгүй хэд хэдэн этгээдийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.
Ж.Батсайхан