ОБЕГ-ын ажлын хэсэг Хэнтийд ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-11-17 12:43:45

Улсын комиссын даргын 2016 оны 03 дугаар тушаалаар улсын хэмжээнд өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, үнэлгээ хийх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, шийдвэр гаргах үүрэг бүхий зүүн болон говийн бүсийн аймгуудад ажиллах ажлын хэсгийн ахлагчаар ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр, нарийн бичгийн дарга Ж.Дамдинсүрэн нарыг  томилсон юм. Тэд Хэнтий аймгаас ажлаа эхэлсэн байна.

Ажлын хэсэг аймгийн Онцгой комисстой хамтран  хуралдаж өвөлжилтийн бэлтгэл ажил, тулгамдсан асуудлын талаарх мэдээлэлтэй танилцаж 2016-2017 оны өвөлжилтийн нөхцөл байдал зудын гамшигтай тэмцэх төлөвлөлт, хариу арга хэмжээ авах талаар ярилцлаа.

Аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан Ажлын хэсгийг томилж цагаан зуд, цагаанаар зудархуу нөхцөл байдалд дахин нарийвчилсан үнэлгээ хийх, зудын нөхцөл байдлыг зураглах, зарлах, тусламжийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, хүмүүнлэгийн байгууллагуудтай эртнээс хамтран ажиллах, тусламж хүсэх зэрэг ажил зохиох юм байна.

Мөн сумдын Засаг дарга нарын багц мессежийн нэг жилийн төлбөр болох 150000 төгрөгийг сумын гамшгаас хамгаалах санд бүрдүүлэх, Цагдаа, Мэргэжлийн хяналтын газрын дарга нарыг малчдын хөдөлгөөнд анхаарч, бүртгэл судалгааг сайжруулах, Авто тээврийн газар зорчигчдын аюулгүй байдлыг хангах, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг мэргэжлийн байгууллагаас тогтмол авч хэвших, аюул ослын үед ажиллах төлөвлөгөө боловсруулж, түүнд нь  аймгийн Онцгой байдлын газрын дарга хянаж  ажиллах үүрэг өглөө. Хуралдааны дараа аймгийн Засаг дарга Н.Ганбямба болон ОБЕГ-ын ажлын хэсэгтэй хамтран Норовлин сумын өвөлжилтийн байдалтай танилцахаар явлаа гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Ж.Батсайхан

相关新闻