Бразилын Гран-Прид Л.Норрис түрүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
РИО-ДЕ-ЖАНЕЙРО, 2025 оны арваннэгдүгээр сарын 10. /TASS/. "Формула-1” ангиллын авто уралдааны энэ оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 21 дэх гараа буюу Бразилын Гран-Прид "Макларен" багийн британи уралдаанч Ландо Норрис түрүүллээ. Уралдаан Сан-Паулу хотын "Интерлагос" зам дээр болжээ.
Хоёрдугаар байрыг "Мерседес" багийн гишүүн, Италийн уралдаанч Кими Антонелли эзэлсэн бол "Ред Булл" багийн уралдаанч Макс Ферстаппен гуравдугаар байрт оржээ. Тэрбээр уралдаанаа гараанаас бус засвар үйлчилгээний хэсгээс эхлүүлсэн байна.
Л.Норрис дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 390 оноогоор тэргүүлсэн хэвээр байгаа бол түүний багийн анд, австрали уралдаанч Оскар Пиастри 366 оноогоор хоёрдугаарт, М.Ферстаппен 341 оноогоор гуравдугаарт бичигдэж байна. Зохион бүтээгчдийн цомын тэмцээнд "Макларен" баг 756 оноогоор тэргүүлж байгаа бол "Мерседес" 398 оноогоор хоёрдугаарт, "Ред Булл" 366 оноогоор гуравдугаарт бичигдэж байна.
“Формула-1”-ийн дараагийн гараа 11 дүгээр сарын 21-23-ний өдрүүдэд Лас-Вегаст болно.
Ulaanbaatar