Гал түймрийн аюулаас 61 иргэнийг аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-11-17 13:04:16

Огцом хүйтэрч байгаагаас болоод ахуйн болон гэр хорооллын орчинд гарах гал түймрийн дуудлага ихэсчээ. Тиймээс ОБЕГ, нийслэл, аймгийн ОБГ-ууд шуурхай дуудлагад бэлэн байдалтай ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар   Мэдээлэл шуурхай удирдлагын төвд Баянгол дүүргийн 6 дугаар хороо Тэмүүлэл хотхон 105 дугаар байр 6 давхарт айлаас утаа гарлаа гэсэн дуудлага ирсний  дагуу Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн хоёрдугаар  тасгийн бүрэлдэхүүн ажиллаж галыг унтраалаа. Галын үеэр гэмтэл авсан иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, тус байрны оршин суугч 61 иргэнийг утаажилтийн бүсээс гарган  болзошгүй аюулаас урьдчилан сэргийлсэн байна.  Тухайн гал түймрийг унтраахад Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 13 албан хаагч , Баянгол дүүргийн Гал унтраах, аврах 18 дугаар ангийн 8 албан хаагч,  Нийслэлийн аврах ангийн 8 албан хаагч, нийт  8 техникийн хүчээр гал түймрийг хурдан шуурхай унтраажээ.

Ж.Батсайхан

相关新闻