Спортын төрөлжсөн сургалттай сургууль С.Батцэцэгийн нэрэмжит танхимтай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-11-17 16:37:46

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын спортын төрөлжсөн сургалттай сургууль С.Батцэцэгийн нэрэмжит олимпийн танхимтай боллоо.

Унасан газар угаасан усныхаа нэрийг улсдаа төдийгүй тив дэлхийд мандуулж яваа Монгол Улсын гавъяат тамирчин, олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга тамирчин бүсгүй С.Батцэцэгийн амжилтуудыг зургаар баталгаажуулан гаргаж амжилтыг дэлгэн байрлуулжээ.

Энэхүү танхим нь дэлхийн улс түмний эв нэгдлийн илэрхийлэл болсон спортын хосгүй гайхамшигт наадам болох олимпид амжилт гаргасан тамирчдын гавъяаг мөнхлөн, тэдний хөдөлмөрч дайчин замналаар хойч үеэ төлөвшин хүмүүжүүлэхэд эерэгээр нөлөөлөх нь дамжиггүй. Түүнчлэн олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой дэмжүүштэй санаачлага боллоо.

Л.Булган

相关新闻