ТӨВ: Суурин газрын ногоон байгууламжийг 52.2 га талбайгаар нэмэгдүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-11-17 17:31:27

Зуунмод, 2025 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд “Ногоон сэргэлт- Ногоон Төв аймаг” аяныг зохион байгуулснаар 2025 онд аймгийн хэмжээнд төв суурин газрын ногоон байгууламжийг 52.2 га талбайгаар нэмэгдүүлжээ.


Тодруулбал, 3242 өрх, 8492 иргэн, 450 ААНБ өөрийн болон нийтийн эзэмшлийн газар, хамгаалалтын зурвас, ойн санд 2,176,504 мод бут сөөг тарьсан байна.


Энэ оны хувьд Төв аймагт 1,930,300 мод бут сөөг тарих төлөвлөгөөтэй байсан бөгөөд төлөвлөгөөний биелэлт 100 хувь байна.


2025 онд улсын төсөв, орон нутгийн төсөв, хувийн хөрөнгө оруулалтаар тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд 2 тэрбум 92 сая төгрөг зарцуулжээ. 

相关新闻