БАЯНХОНГОР: 667 тоологч мал тооллого хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-12-11 15:59:01
Баянхонгор, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Энэ жилийн мал, тэжээвэр амьтны тооллогыг 157 чиглэлд 667 тоологч явуулж байна. Баянхонгор аймгийн 20 сумын 105 багт малын, тэжээвэр амьтны тооллогыг энэ сарын 17-ныг хүртэл хийх юм.

Баянхонгор сумын малын тооллогыг Монгол Улсын хошой аварга малчин Д.Батсүхийн хотноос эхэлсэн байна.

Мал тооллогын мэдээлэлд үндэслэн Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын бодлого боловсруулдаг төдийгүй малчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх суурь эх үүсвэр болдог. Малчид тооллогын комиссын ажлыг хүндэтгэн, малаа тооллогын хугацаанд бэлэн байлгах, малын хөдөлгөөн, өөрчлөлтийг үнэн зөв мэдүүлэх, тооллогын комиссын ажилд хяналт тавьж, тооллогодоо идэвхтэй оролцохын чухлыг албаныхан онцолж байна. “А данс”-ыг малчид баталгаажуулах эрх, үүрэгтэй.

Мал тооллого нь гэдэг нь Монгол Улсын хөдөөгийн өрхүүд, малчдын аж байдал, хөдөлмөр эрхлэлт болон хөрөнгийн бүртгэл хийх, мал аж ахуйн салбарын хөгжлийн бодлого боловсруулах зорилгоор малын тоо толгой, төрлийг бүртгэж, мэдээлэл цуглуулах үйл явц юм. Энэ нь малчдын амьжиргааг дэмжих, хөдөө орон нутгийн хөгжлийн төлөвлөлтийг хийхэд чухал үйл ажиллагаа болдог байна.
相关新闻