БАЯНХОНГОР: Гол, нууруудын мөсний зузаан 20-110 см байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-12-11 16:43:10

Баянхонгор, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн УЦУОШТ-ийн Ус судлалын өртөөнөөс судалгаатай гол, нууруудын мөсний зузааны болон мөсний үзэгдлийн талаар мэдээллээ. 


Өнөөдрийн байдлаар, Хангайн нурууны өмнөд хажуугаас эх авах Баянхонгор сумын Түйн голын усны түвшин 62 см, мөсний зузаан 30 см, мөсөн бүрхүүл, харзтай, олон жилийн дунджаас 4 см их байгаа бол Түйн-Богд 90 см, мөсний зузаан 20 см, олон жилийн дунджаас 6 см бага, Шаргалжуут гол ёроолдоо хүртэл хөлдсөн, мөсний зузаан 72 см, олон жилийн дунджаас 25 см их байна.


Хангайн нурууны өврөөс эхтэй Галуут сумын Цагаантуруут, Заг гол ёроолдоо хүртэл хөлдсөн, мөсний зузаан 54-60 см, олон жилийн дунджаас 7-14 см бага. 


Байдраг-Байдраг голын усны түвшин 57 см, мөсний зузаан 50 см, битүү мөсөн бүрхүүлтэй, олон жилийн дунджаас 9 см бага. Байдраг-Баянбүрд голын усны түвшин 111 см, мөсний зузаан 29 см, битүү мөсөн бүрхүүлтэй, олон жилийн дунджаас 6 см бага байна.  


Тэгвэл Хөх нуурын усны түвшин 110 см, мөсний зузаан 110 см, олон жилийн дунджаас 34 см их, Бөөнцагаан-Баацагаан нуур битүү мөсөн бүрхүүлтэй мөсний зузаан 39 см, олон жилийн дунджаас 10 см бага байгаа юм.


Орог нуур болон Гурванбулаг Шар-Ус гол хатжээ.

相关新闻