Төв талбайд “Крисмасс маркет” ажиллаж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. “Улаанбаатарын мөнгөн шөнө-2025” шинэ жилийн үйл ажиллагааг энэ сарын 31-нд төв талбайд зохион байгуулна.
НЗДТГ-ын мэдээлснээр, энэ хүрээнд иргэдэд зориулсан зураг даруулах хэсэг, энтертайнмэнт орчин бүхий худалдаа үйлчилгээний асар, түргэн хоол зэргийг багтаасан “Крисмасс маркет” ажиллаж эхэллээ. Асрын гадна стрийт фүүд буюу явуулын үйлчилгээний халуун хоолоор үйлчилж байгаа бол асар дотор шинэ жилийн сүлд мод, чимэглэл, халуун уух зүйлс, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн гараар хийсэн шинэ жилийн бүтээгдэхүүн борлуулж байна.
Мөн өдөр бүр 18:00-19:00 цагийн хооронд урлагийн тоглолт зохион байгуулж иргэдийг шинэ жилийн уур амьсгалыг мэдрэх, чөлөөт цагаа сонирхолтой өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм.
"Крисмасс маркет" өдөр бүр 11:00-21:00 цагийн хооронд ажиллаж байна.





Ulaanbaatar