Уламжлалт тэмцээнд "Багшийн таван хошуу" баг тэргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн Рашаант сумын Соёлын төв сумын аварга шалгаруулах "Караоке-2016" тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү тэмцээнд 6 баг оролцсоноос нийт оноогоор сумын бүрэн дунд сургуулийн "Багшийн таван хошуу" хамтлаг тэргүүн байр эзлэн шилжин явах цомын эзэн болсон бол "Хаан банк", "Төрийн банк", "Шунхлай" штс, Цахилгаан түгээх станцын хамтарсан "Тумбааш" баг 2-р байр, ЭМТ-ийн "Энх үйлс" баг 3-р байрыг тус тус эзэллээ.
Гоцлол дууны шилдэг эрэгтэй оролцогчоор "Ирээдүй" цэцэрлэгийн ажилтан н.Батболд, шилдэг эмэгтэй оролцогчоор ЗДТГ-ын ажилтан Б.Баяндорж, шилдэг хос дуучнаар ЭМТ-ийн хос З.Баярмаа, Ж.Батсайхан нар, шилдэг багийн ахлагчаар Хар чулуут 2-р багийн ахлагч Б.Мягмарнаран, гадаад дууны төрөлд шилдэг оролцогчоор ЭМТ-ийн багийн ахлагч Э.Сүнжидмаа нар тус тус шалгарлаа.
Жил бүрийн караоке тэмцээнийг тус сумын "Баян түрүү" уяачдын гал ивээн тэтгэн явуулдаг уламжлалаараа энэ удаагийн тэмцээнийг ч мөн ивээн тэтгэлээ.
П.Батням