Гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2016-11-23 18:12:43

ОБЕГ-аас иргэдnau гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байх, мал туухгүй байхыг анхаарууллаа.

Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан гол, нуурын мөсөн дээгүүр зорчиж байсан автомашин мөс цөмөрсний улмаас осолдсон тухай дуудлаг нэмэгдсэн байна. Тухайлбал өчигдөр буюу энэ сарын 22-нд “Бенз” шаланз загварын 50 тонн даацтай автомашин Тэсийн голд суужээ. Тус автомашин нь голын мөсөн дээгүүр зорчиж байхад нь мөс цөмөрсны улмаас шаварт шигдсэн байна. Одоогоор Хөвсгөл аймгийн Онцной байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 7 албан хаагч автомашиныг татан гаргахаар ажиллаж байгаа аж.

Ч.Ариунболд

相关新闻