Монгол хэлний багш нар “Аравт”-ын баг байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-12-04 19:26:50

Монгол хэлний хууль батлагдсанаас хойш Хөвсгөл аймгийн монгол хэлний багш нар эх хэлээ дээдлэн суралцах, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “Аравт-ын багийг байгуулан ажиллаж байна.

Тус аймгийн хэмжээнд 130 монгол хэлний багш ерөнхий боловсролын сургуульд ажилладаг бөгөөд сум, аймгийн төвийн багш нарыг 13 аравтын баг болгон хуваажээ. Багш нар нэгдэн аравтын багт хуваагдсанаар  арга туршлагаа солилцон, цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөн үр дүнг хэлэлцдэг болсноор хандлагын өөрчлөлт гарч эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл алслагдмал сумын болон аймгийн төвийн багш хоорондын ялгаа арилсан гэнэ.

Цаашид 2025 оноос төрийн бичиг монгол, кирилл хослон явагдах болсонтой холбогдуулан төрийн албан хаагчдын монгол хэл, бичгийн мэдлэгийг дээшлүүлэх талаар анхааран ажиллаж цор ганц эх хэл дээрээ хэвлэгддэг “Хүмүүн бичиг” сонинг төрийн албан хаагч бүр захиалан уншиж суралцахыг уриалж байгаа ажээ.

 Б.Гантуяа

 

相关新闻