"Анхаар" аппликэйшны англи хувилбарыг гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2016-12-05 16:49:46

НҮБХХ-ийн МОН03/301 төслөөс Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэдэд зориулан "Анхаар" аппликэйшны англи хувилбарыг гарган Playstore болон Appstore дээр байршуулжээ.

ОБЕГ-т хэрэгжиж буй НҮБХХ-ийн МОН03/301 төслөөс өнгөрсөн онд гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг, ойлголтыг ард иргэдэд сонирхолтойгоор хүргэх “Анхаар” аппликэйшнийг бүтээсэн юм.

Иргэн хүн өөрийн хэрэглэж буй гар утаснаасаа хамааран Playstore болон Appstore-оос уг аппликэйшныг гар утсандаа татан  суулгах бололцоотой. Тус аппликэйшнаас гамшиг, осол болсон үед авах арга хэмжээ, шаардлагатай үед холбоо барих байгууллагууд болон утасны дугаарууд, амилуулах суурь тусламжийн заавар, зөвлөмжүүдийг авах юм.

Мөн  гар чийдэн, дуут дохио, түгшүүрийн дохио, GPS  буюу байршил мэдээлэгч зэрэг хэрэгслийг багтаасан нь болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, иргэд өөрийгөө болон бусдын амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах хэрэгсэл болгон ашиглах боломжтой аж.

Б.Туул

 

相关新闻