Манай тамирчин 42 км зайг 2:27:50 секундэд туулж, мөнгөн медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2016-12-05 17:04:38

Япон Улсад өнгөрсөн сарын 27-ны өдөр болсон "Fuji San” марафон тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Хилийн 0243 дугаар ангийн тамирчин, спортын мастер, ахлах ахлагч Н.Мөнхбаяр хоёрдугаар байр эзэлжээ.

Тус марафон тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд дэлхийн шилдэг 1200 гаруй тамирчин өрсөлдсөн байна. Тэрбээр марафоны 42 км 195 метр зайг 2 цаг 27 минут 50 секундэд туулсан аж.

Манай тамирчин эх орондоо зохиогдсон Япон-Монголын хамтарсан “Тал нутгийн марафон”-ы 21 км зайд түрүүлсэнээр тав дахь удаагаа болсон уг тэмцээнд оролцох эрхээ авчээ. Тэрбээр тун удахгүй БНХАУ-ын Хөх хотыг зорьж “Сhina Zeamin” марафоны 42 км 195 м зайд өрсөлдөх юм.

Б.Туул

相关新闻