Хөвсгөлийн уугуул Г.Угалзцэцэг дэлхийн хошой аварга боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-12-06 10:40:38

Тайландын Бангкок хотноо Бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж тэмцээнд 59 орны 600 гаруй тамирчин өрсөлдсөнөөс Хөвсгөлийн уугуул Г.Угалзцэцэг атлетик бие бялдар ангилалд алтан медаль хүртэж  дэлхийн хошой аварга болж өнгөрсөн оны амжилтаа бататгав.

Дэлхийн хошой аварга цолыг хүртсэн Г.Угалзцэцэг энэ жил 37 настай Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын уугуул бөгөөд бодбилдингээр сүүлийн 5 жил тасралтгүй хичээллэж байгаа аж. Мөн “B” продакшны дэргэдэх “Улаанбаатар фитнесс” клубт хичээллэж, багшилдаг байна. Тэрээр өнгөрсөн жил бодибилдингийн төрлөөр Монголоос дэлхийн аварга болсон анхны эмэгтэй тамирчин болж байсан бол энэ жил амжилтаа бататгаж, дэлхийн хошой аварга цолыг эх орондоо авчирсан анхны тамирчин болжээ.

Тус тэмцээнд Монголын бодибилдинг, фитнессийн холбооны 16 тамирчин оролцсоноос 3 алт, 2 мөнгө, 4 хүрэл медалийг хүртжээ.

Б.Гантуяа

 

相关新闻