Дөрвөн сумын Засаг даргыг томилоогүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-12-06 10:41:37

Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд аймгийнхаа 24 сумаас 20 сумын Засаг даргыг ажилд нь томилж батламжийг нь гардууллаа. Тус аймагт орон нутгийн сонгуулийн үр дүнд ихэнх сумын Засаг дарга нар шинэчлэн томилогдож байна.

Өнөөдрийн байдлаар Улаан-Уул сумын хурал маргаантай болсон тул асуудал хуулийн шатандаа байгаа, Цагааннуур сумын Засаг даргын асуудал буцаагдсан, Түнэл сумын Засаг даргын асуудал авлигатай тэмцэх газарт байгаа, Цагаан-Үүр сумын  Засаг даргын асуудал зөвлөлдөх шатандаа яваа учраас дээрх 4 сумаас бусад сумдын Засаг даргыг батламжиллаа.

Батламжинд сумын иргэдийн нийтлэг эрх ашиг сонирхолыг илэрхийлж Монгол Улсын Засгийн газрын болон аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж Засаг даргын тамгын газар, хэлтэс, албадаас өгсөн үүрэг даалгаврыг шуурхай биелүүлж үр дүнг тогтоосон хугацаанд тайлагнаж ажиллах, төрийн төлөөлөгчийн хувьд батламжаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхдээ хууль ёсыг чандлан ажиллахыг тусгаж өгчээ.

Б.Гантуяа

相关新闻