Өмнөговь 376 мянгат малчинтай болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ2016 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээс үзэхэд Өмнөговь аймаг 376 мянгат малчинтай болжээ гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.
Тус аймгийн Ханхонгор сум 44 мянгат малчинтай болсон нь аймагтаа мянгатынхаа тоогоор тэргүүлж байгаа юм. Харин Булган сум 39, Мандал-Овоо сум 39, Номгон сум 37 мянгат малчинтай болж мянгатынхаа тоогоор удаалж байна.
Булган сумын Дал багийн малчин Ч.Одбаяр гурван мянга гаруй мал тооллуулсан нь аймагтаа хамгийн олон малтай өрхөөр тодорсон байна. Мөн тус аймагт хоёр мянган малтай найман өрх байгаа гэнэ.
Өмнөговь аймаг нь нийт мал сүргээ таван төрөл дээр нь өсгөсөн амжилтаар шинэ оноо угтлаа. Малчдынхаа хөдөлмөрийн амжилтаар 2313963 толгой малтай болсон нь 2015 оны мөн үеэс 258.2 мянган толгойгоор өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс тэмээ 11909, адуу 11128, үхэр 3496, хонь 73897 ямаа 157768 толгойгоор тус тус өсчээ.
Д.Мишигсүрэн