Цасан шуурга шуурахыг анхааруулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн зарим нутгаар энэ сарын 26-нд цас орж, цасан шуурга шуурна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээлж байна.
Урьдчилсан мэдээгээр энэ сарын 25-нд ихэнх нутгаар, 26-нд зарим газраар салхины хүч секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байх ба 26-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарах юм байна.
Тус аймгийн хувьд цасгүй дулаан өвөлж байсан бөгөөд одоогийн байдлаар Хүрмэн, Мандал-Овоо, Гурантэс сумдаас бусад сумын нутгаар цастай байгаа бөгөөд цасны зузаан дээд тал 3см байгаа ажээ. "Аймгийн нийт нутгаар цас орсон хэдий ч цасан шуурга шуурч дээрх гурван суманд цас тогтоогүй" гэж УЦУОШТөвийн инженер М.Солонго хэллээ.
Д.Мишигсүрэн