Аймгийн музейн шинэ барилгын асуудал 10-аад жил яригдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн удирдлагууд тус аймгийн музейн үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр аймгийн музейн байрыг шинээр барьж байгуулах ажлыг эрчимжүүлэхийг аймгийн удирдлагаас тус хамт олон хүссэн юм. Хэдийгээр үндсэн чиглэлд шинээр музей барих асуудал суугдсан байгаа ч үүнд аймаг орон нутгийн зүгээс туслалцаа дэмжлэг хэрэгтэй байгааг дурдлаа.
Тус музейн барилга нь 1954 онд зочид буудлын зориулалтаар барьсан бөгөөд стандартын бус байгууламж гэнэ. Өөрсдийн нөөц боломжинд тулгуурлан тааз, дотор хана зэргээ засварласаар иржээ.
"Аялал жуулчлалын бүс нутгийн хувьд музей нь нутгийн нэрийн бүтээгдэхүүн байдаг. Бид аймгийн удирдлагууддаа хоёр асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ. Нэг нь төв музейнхээ шинэ барилгын асуудал нөгөө нь Гурвансайхан уулын Оюутын аманд байдаг байгалийн мезуйн барилгын засварын ажил юм" гэж тус музейн дарга Ц.Отгонтуяа ярилаа.
Музейн шинэ барилгын ажлыг 2007 оноос ярьсан бөгөөд зураг төслөө ч гаргачихсан гэнээ. Таван тэрбум төгрөгөөр музейн барилыг барих боломжтой юм байна. Музейн байрны багтаамж муутайгаас нийт үзмэрийнхээ 50 хувийг нь ил дэлгэж бусдыг нь сан хөмрөгтөө хадгалж байгаа ажээ.
Д.Мишигсүрэн