Тулгамдаж буй асуудлуудыг шуурхай шийдвэрлэнэ гэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-01-23 08:56:31

Өмнөговь аймгийн удирдлагууд байгууллагуудын ажилтай танилцахдаа тэдэнд тулгамдаж буй асуудлыг аль болох шуурхай шийдвэрлэх болно гэлээ.

Үйл ажиллагаагаа өргөжүүлэн хүртээмжтэй явуулах, иргэдэд үйлчлэхэд ямар асуудал тулгамдаж байна, түүнийг хэрхэн шийдвэрлэх гарц боломжийг олох зорилгоор байгууллагуудын удирдлага ажилтан алба хаагчидтай аймгийн удирдлагууд санал солилцсон юм. Энэ үеэр Маанийн хийдийн хувьд бохир, дулаан, нойлын асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлага байгааг хэлсэн бол Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний газрын хувьд 16 айлын орон сууц барих газрын асуудал мөн үйл ажиллагаа явуулах ажлын байрыг төрийн байгууллагыг түшиглэн шийдэж өгөх асуудлыг хөндсөн юм.

Харин УЦУОШГ-т конторын барилга, холбогдох судалгаа шинжилгээг хийхэд шаардлагатай төсөв санхүүг шийдэж өгөхийг хүслээ. Тус байгууллагуудын хувьд одоогоор үйл ажиллагаанууд нь хэвийн явж байгаа бөгөөд дээрх асуудлыг шат шатандаа шийдвэрлэснээр иргэдэд хүрэх төрийн ажил үйлчилгээ илүү хүртээмжтэй чанартай болох юм.
Аймгийн удирдлагуудын хувьд тулгамдаж байгаа асуудлыг аль болох шуурхай шийдвэрлэж, хамтран ажиллана гэдгээ хэллээ.

Д.Мишигсүрэн

相关新闻