Тогооч, худалдагчийн мэргэжил олгох үнэ төлбөргүй сургалт явуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн Даланзадгадад тогооч, зөөгч, худалдагчийн мэргэжлийн үнэмлэхтэй сургалт явууллаа.
Улаанбаатар хотын "Түшиг" сургалтын төвөөс "Сайн аяны" хүрээнд Даланзадгад суманд залуусыг дэмжиж зохион байгуулсан сургалтанд тогооч мэргэжлээр 50 гаруй, зөөгч барменаар 17, худалдагчаар 9 иргэд суралцаж, мэргэжлийн үнэмлэх авчээ.
"Ажлын байргүй олон залуусын амьдралд гэрэл гэгээ өгч, ээжийнхээ төрсөн нутагт эрхэм буянтай үйлсийг бүтээж, нийгэмд хэрэгцээт мэргэжил олгон, олон залуусын амьдралынх нь алтан шар замыг эхлүүлж яваа багш Ж.Болормаа болон түүний хамт олонд курсийнхаа нийт 70 гаруй иргэдийн өмнөөс талархал илэрхийлье. Сургалтанд хүнсний бүтээгдэхүүний химийн орц найрлагыг мэдэх /Е 100-1000/, аль болох химийн бодисгүйг сонгох, ямар ч барааг авахдаа барааны бар кодоор үйлдвэрлэсэн улс, үйлдвэрийн болон хуурамч эсэхийг таних зэрэг насан туршдаа хэрэглэх мэдлэг олж авлаа" гэж Ц.Алтангэрэл ярилаа.
Энэхүү сургалтыг энэ долоо хоногт тус аймгийн Цогтцэций, Ханбогд сумдад зохион байгуулах бөгөөд сургалтыг үнэ төлбөргүй хийж байгаагаараа онцлог ажээ.
Д.Мишигсүрэн