Ханхонгор суманд мөсний баярыг анх удаа зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-01-23 11:50:00

Өмнөговь аймгийн Ханхонгор суманд "Мөсний баяр-2017" арга хэмжээг сумандаа анх удаа зохион байгууллаа.

Өвлийн спортыг дэлгэрүүлэх, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор уг арга хэмжээг зохион байгуулсан байна. Мөсний баярт тус сумын зургаан байгууллага, Мандах, Өгөөмөр гэсэн хоёр багийнхан оролцож мөн аймгийн төвийн иргэд үзэж сонирхлоо. Тус сумын нутаг Улаан нуур гэдэг газарт зохион байгуулсан тус баярт гурван төрлийн тэмцээн зохион байгуулсан байна. Мөсний шагайн тэмцээнд Ханхонгор сумын Эрүүл мэндийн төв, хоккейд Өгөөмөр баг, мөсний сумо барилдааны эмэгтэй төрөлд Ч.Сүнжидмаа, эрэгтэй төрөлд М.Баярсайхан нар түрүүлжээ.

Анх удаа зохион байгуулж байгаа уг арга хэмжээг 300 гаруй хүн үзэж сонирхсон байна. Мөн тус сумын Хондот, Жаргалант багуудад хонины цэцэг өвчин гарч намжсан хэдий ч иргэд, малчдыг оролцуулсангүй. 

Д.Мишигсүрэн

相关新闻