Баруун бүсэд Хятад хэлний төв байгуулах чиглэлээр ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-01-25 15:41:03

Ховд их сургуулийн Күнзийн институтын захирал Т.Пүрэвдаштай уулзаж, монгол оюутнууд хятад хэл хэрхэн суралцаж байгаа, Күнзийн институтын сургалтын онцлогийн талаар ярилцлаа.

-Күнзийн институт Ховд их сургууль дээр  байгуулагдаад хоёр жилийн нүүр үзэж байна, хятад хэлний ангид хичнээн оюутан суралцдаг вэ?

-Бид 2014 оны 05 сараас эхлээд Күнзийн институтыг байгуулах ажлаа эхэлж, 7 дугаар сард Шинжааны ажил мэргэжлийн сургуулийн дэд захирлаар ахлуулсан 5 хүн Ховд Их Сургуулийн удирдлагуудтай уулзаж Күнзийн институт байгуулах ажлаа улам баталгаажуулсан. 2015 оны 5 сард Күнзийн институтын ерөнхий захиргааны зөвшөөрөл авч, 2015 оны 09 сард Ховд их сургууль дээр нээлтээ хийж хичээлээ эхлүүлсэн.

Өнгөрсөн хугацаанд бид 6 удаагийн элсэлт хийж, сургалтанд хамрагдаж байсан хүмүүсийн тоо 200 гаруй болоод байна. Анхан шат, дунд шат, дээд шатны Хятад хэлний анги гэсэн ангилалтай. Мөн бизнесийн Хятад хэлний анги, шалгалтын түвшний анги нээж 30-аад оюутан элсүүлсэн. Мөн  Хятад хэлний түвшний шалгалт зохион байгуулж 23 оюутан оролцоод үүнээс 18 сурагч нь бидний зааж байгаа Хятадын хэлний зайны сургалтад сайн суралцаж байна.

-Хятадыг хэлийг манай орон нутагт  заахад ямар нэгэн бэрхшээл тулгарч байна?

-Хятад хэлний суурийг Улаанбаатар Ховдтой харьцуулахад Ховд нутаг нь Шинжааны нутагтай хэдэн боомтоор хил залгаа оршдог ч системчилсэн сургалттай гэж хэлж арай болохгүй. Ховд их сургуулийн Хятад хэлний ангийн хүүхдүүд сайн сурч байна. Мөн 1996 онд хятад хэлний анги нээгдсэний дараа хятад хэлний зайн сургалтыг голлон хийж байсан ч тоо цөөн байна. Манай багш Ховд их сургуульд хичээл зааж байгаа багш нарыг нэгийг нь улсаас томилдог бусад нь сайн дурын  багш нар манай Күнзийн институтад багшилдаг. Улсаас томилсон багш нь гадаад оюутнуудад Хятад хэл зааж байсан олон жилийн туршлагатай Үнэнгоо гэж бий. Энэ багш Орос Украйнд 10-аад жил Күнзийн институтаар дамжуулж оюутнуудад хичээл зааж байсан туршлагатай.. Анх хичээл заах үед багш нар  Хятад хэлээр заахад монгол хүүхдүүд  Хятад хэл мэддэггүй байсан,  англи, орос хэлээрээ сайн сурагч байхгүй байсан тул анхан шатны хэлний ангид Урангоо гэдэг Монгол хэлтэй багшаар хичээл заалгасан. Хятад хэл судлалд ерөнхийдөө аялгуу хэл,  өргөлт, зогсолт гэсэн нарийн ойлголтуудыг анхан шатны 2-р шатнаас эхэлж заадаг.

-Хичнээн оюутан, хэдэн жилийн хугацаанд суралцах вэ?

-Манай Күнзийн институт нь бакалаварын элсэлт авдаггүй. Нэг сургалт нь 2 сар хагасаас 3 сар байдаг. Анхан шат, дунд шат, дээд шат гээд 3 үе шатдаа суралцвал 2 жил гаруй хугацаатай. Одоогийн байдлаар анхан болон дунд шатандаа явж байна. 2017, 2018 онд дээд шатны хүүхдүүд гараад ирэх боломжтой болно.

-Манай оюутнууд та бүхний  сургалтын чанарт тавьж байгаа  шаардлагад нийцэж байна уу?

-Одоохондоо арай болоогүй байна. Манай суралцаж байгаад Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан хүүхдүүд байдаг. Яг эндээ суралцаж байгаад тэтгэлэгт хамрагдсан оюутнууд хараахан алга байна. 2017 онд бакалавар болон магистраар суралцах хүүхдүүдийг бид бүртгээд эхэлсэн. Докторын чиглэлээр суралцах сонирхолтой шаардалгад нийцсэн хүмүүс байвал Хятад улсын тэтгэлэгтэй сургах санаачлагыг гаргаж байна. Энд Хятад Монгол хамтраад докторыг сургах, 6 сараас 2 жилийн хугацаатай, Монгол Улсын аль нэг сургуульд доктороор суралцсан, Хятадын соёл судлалын чиглэлээр судалгаа шинжилгээ хийж байсан мөн энэ чиглэлээрээ Хятад улсад дахин судлая гэсэн зорилготой бол хагас жилээ Монголдоо доктороороо суралцаж үлдсэн жил хагасаа Хятад улсын аль нэг их дээд сургуульд үргэлжлүүлж хийх боломжтой байгаа. Тэтгэлгийн амьжиргаа, байр буудлын зардал 80000 юань юм. Докторын судалагааны зардал жилдээ 20000 юань юм. Мөн  Монгол Улсад бакалавараар суралцаад магистраа Хятад улсын соёл судлалын чиглэлээр суралцах сонирхолтой 3-4 жил суралцах боломжтой.

-Хятад хэлийг хэрхэн амжилттай  суралцах  боломж байдаг вэ?

-Бие даасан гадаад хэлийг сурах нь тийм амар биш. Хятад хэл бол өөр бусад хэлтэй адил биш. Монгол, орос, англи  хэл бол авианы хэл Хятад хэл бол авианы хэл биш. Дүрс, цэг тэмдгийн шинжтэй хэл юм. Өөрөөр хэлбэл дүрст үсгийг заавал цээжлээд нүдлэх хэрэгтэй. Манай хүүхдүүд бас гайгүй сайн сурч байна. Ханзаа цээжлэх хэлний орчин тааруу байна. Хүүхдүүд маань хичээлээсээ тараад гэртээ очоод Монгол хэлнийхээ орчинд ороод явчихдаг тул Хятад хэлээ сурахад орчин хэрэгтэй байна. Жишээ нь: зурагт, радиогоор хятад хэлний хичээл явуулах хэрэгтэй.

-Күнзийн институтын цаашдын  зорилго?

-Хятад хэлний зайн сургалтын Ховд их сургуультай  хамтран ажилласан нөхдүүдтэйгээ хүч хамтраад бүс нутгийнх болгомоор байна.Одоогийн байдлаар Күнзийн институтын оюутан сурагчдын эрэлт муу байна. Ховд аймагт олон бага сургууль, дунд сургууль, коллеж, их сургууль байгаа болохоор Улаанбаатартай харьцуулахад харьцангуй цөөн тооны суралцагчидтай байна. Суралцагчдынхаа тоог нэмэгдүүлж сургалтын чанараа сайжруулж баруун бүсдээ Хятад хэлний төв байгуулах чиглэлээр ажиллаж байна. Бид Бээжин дэх төв рүүгээ өргөдөл гаргаад Баян-Өлгий аймагт Күнзийн институтын салбар байгуулахаар ярилцаж байгаа.

-Орон нутагтаа  хятад хэл  суралцаж, зардал хэмнэгдэж байна,  сургалтын төлбөр  ямар ханштай вэ?

-Күнзийн институтын үйл ажиллагаа явуулдгийнхаа хүрээнд бид зохих ёсны төлбөр хураадаг. Улсын их сургуулийн Күнзийн институт болон МУБИС-ийн Күнзийн институттай харьцуулбал Ховд их сургуулийн Күнзийн институтын төлбөр нэг дахин бага. Хотын сургалттай харьцуулахад  орон нутгийн суралцагчдын түвшин нь арай өөр учир. 120 цаг нь 180000 төгрөг. Нэг айлаас хоёр хүүхэд сурвал сургалтын төлбөрийг хөнгөвчлөнө. Нэг хүн хоёр ангид элсэн суралцвал төлбөрийг мөн хөнгөлнө. Хятад хэл сурах сонирхолтой амьдралын боломж тааруу 5 хүүхдийг 1 жилийн хугацаанд үнэгүй сургаж байна.

-Күнзийн институт хоёр орны  гадаад харилцаанд ямар үүрэгтэй байх вэ?

-Манай Күнзийн институт дэлхийн 140 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт 511 Күнзийн институт 1078 Күнзийн танхим байна. Күнзийн интитутын зорилго нь Хятад хэлний сургалт зохион байгуулах, оршин суугаа улс орнуудтай соёл, хамтын ажиллагаанд гүүр болж өгдөг. Ховдод Ойрад Монголчуууд их байдаг нь Ойрад Монгол судлал эрдэм шинжилгээний хурал нь Хятадын соёл түүхтэй хамтруулж зохиогддог. Суралцагчдынхаа дунд спортын тэмцээн, Хятал хэлний бийрэн бичлэгийн уралдаан,  Хятад дууны дуу, шүлэг, бүжгийн тэицээн зохион байгуулж манай хүүхдүүд идэвхтэй сонирхолтой оролцдог.

-Таны хувьд Монголд амьдрах хэр байна вэ? Амьдрал ахуй, цаг агаар, хүмүүсийн харилцааны талаар таны сэтгэгдэл хэр байна вэ?

-Бусад орнуултай харьцуулахад Монгол Улс тайван амгалан юм. Ховд аймагт ажиллаж амьдрах хугацаанд найрсаг хамт олон, найз нөхөдтэй болж Монгол орны хөдөө талын уул, ус байгалийн сайхныг үзэж харсан. Шижигтийн хавцал, хар нуурыг үзэж сонирхлоо их сайхан байна. Монгол ахан дүүсийн дэмжлэгтэйгээр Хятад хэл сурах нөхцөл бүрдүүлээд ажиллаж байна.

 А.Бямбасүрэн

相关新闻