Номгон сумын захиргаа 37 жилийн дараа шинэ байртай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн Номгон сум 37 жилийн дараа сумын Засаг даргын Тамгын газрын шинэ байртай болжээ.
Тус аймгийн хэмжээнд 2008 оноос эхлэн 15 сумын Засаг даргын Тамгын газрын байрыг шинэчлэх ажлыг эрчимжүүлэн 12 дахь сумыг Засаг даргын Тамгын газрыг ийнхүү шинэ байртай болгоод байна. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын 941 сая төгрөгийн санхүүжилтээр “Эрдэнийн гүн говь” ХХК дээрх шинэ байрыг барьж гүйцэтгэсэн ажээ. Барилгын чанар стандартын хувьд хамгийн сүүлийн үеийн шийдлээр барьж байгуулсан бөгөөд Номгон суманд баригдсан анхны 3 давхар барилга юм.
Өнөөдрийг хүртэл төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байсан хуучин байрны хувьд 1980 онд ашиглалтанд орсон ба 37 жилийн дараа шинэ байртай болж байна. Засаг даргын Тамгын газрын шинэ байртай болсноор иргэдэд хүрэх төрийн үйлчилгээ илүү ил тод нээлттэй, хүртээмжтэй, хүнд сурталгүй, түргэн шуурхай болно гэдэгт ард иргэд итгэж байгаагаа энэ үеэр хэлж байлаа.
Мөн шинэ байрны тохижилтонд шаардлагатай 30 сая төгрөгийг аймгийн ЗДТГ-аас шийдвэрлэж өглөө.
Д.Мишигсүрэн