Угтах үйлчилгээг бий болгосон нь ажлын бүтээмжийг нэмжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн Цогт-Овоо суманд "Угтах үйлчилгээ"-г бий болгон ажиллаж байна.
Тус сумын ЗДТГазар нь төрийн албаны ёс зүйг сахих, нийтийн албанд ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн дээрх үйлчилгээг шинээр орон нутагтаа нэвтрүүллээ. Уг үйлчилгээг бий болгосноор өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн агуулгад судалгаа дүгнэлт хийж, удирдлагаас гарах шийдвэрт иргэдийн санал бодлыг тусгах төр иргэндээ шуурхай үйлчлэх боломж бий болоод байгаа юм.
Сумын ИТХ, ЗДТГ-ын нийт ажилтан албан хаагчид өнгөрсөн сард 712 хүнд төрийн үйлчилгээг хүргэн ажилласан байна. ЗДТГазар нь ажилтан албан хаагчдыг 7 хоногоор ээлжлэн угтах үйлчилгээнд гарган иргэдэд тасралтгүй үйлчилж байна. Угтах, үдэх үйлчилгээг байгууллагадаа нэвтрүүлэн ажилласанаар үйлчилгээ авч буй иргэдийн сэтгэл ханамж дээшилж албан хаагчдын ажлын бүтээмж нэмэгдсэн гэж сумын удирдлагууд үзэж байна.
Д.Мишигсүрэн