Гурвантэс, Ханбогд сумдад онцгой байдлын алба байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-02-03 11:50:46

Өмнөговь аймгийн Гурвантэс, Ханбогд сумдад Онцгой байдлын алба байгуулахаар боллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн оны 10 сард тус аймгийн иргэдтэй уулзах үеэрээ  Онцгой байдлын албыг сумдад байгуулахаар амласан билээ. "Уул уурхай хөгжиж байгаа, хүн амын төвлөрөл ихтэй хоёр суманд Онцгой байдлын алба байгуулах шийдвэр 2016 оны 12 сард хуралдсан Засгийн газрын хуралдаанаар шийдвэр нь гарсан. Харин 2017 оны төсөв батлагдсаны дараа гарсан шийдвэр учраас 2017 оны төсвийн тодотголоор орон тоо бүтэц, төсвийг батлан гаргахаар шийдвэрлэж аймгийн ОБГазар бэлтгэл ажилдаа орж байна" гэж тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Амарзаяа ярилаа.

Дээрх хоёр сумдад нүүрс экспортлодог хоёр хилийн боомт байдаг бөгөөд тус сумдад  Онцгой байдлын алба байгуулснаар аймгаас алслагдсан сумдад хүрч ажиллах боломж бий болох юм.

Мөн өчигдөр "Онцгой байдлын тухай хууль", "Гамшгийг тухай хууль" гэсэн хуулиудыг нэгтгэж Ерөнхийлөгчийн санаачлагаар нэг хууль болгон "Гамшгийн тухай хууль"-ийг шинэчлэн найруулан баталж,  онцгой байдлын албан хаагчдын онцгой нөхцлийн нэмэгдлийн хэмжээ өмнө нь 10 хувь байсныг 20 хувь болгожээ.

Д.Мишигсүрэн

 

 

 

相关新闻