21 хүнийг ажлын байртай болгосон шинэ цэцэрлэг хаалгаа нээлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн Шаамар суманд баригдсан шинэ цэцэрлэг өчигдөр буюу энэ сарын 16-ны өдөр хүүхдүүдээ хүлээж авлаа.
Тус суманд 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай “Баясгалант ирээдүй” 2-р цэцэрлэг ийнхүү хаалгаа нээлээ. Тус сум 160 гаруй цэцэрлэгийн насны хүүхэдтэй ч 75 хүүхдийн хүчин чадалтай ганц цэцэрлэгтэй байсан нь энэхүү шинэ цэцэрлэг байгуулах үндэслэл болсон байна. Нөгөөтэйгүүр энэхүү шинэ цэцэрлэг нь төв зам дагуу “Охиндий” багийн айл өрхүүдийн дунд байгуулагдсан учир иргэдтэйгээ улам бүр ойртсон байна.
Шинэ цэцэрлэгийн нээлтэнд УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Аймгийн Засаг дарга Ш.Оргил, аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Ж.Батсайхан, БСУГ-ын дарга Ч.Жаргалсайхан, Монгол Улсын гавъяат тамирчин Т.Үйтүмэн болон хэвлэл мэдээллийнхэн оролцлоо. Сумын 21 хүнийг ажлын байртай болгосон “Баясгалант ирээдүй” 2-р цэцэрлэгт өнөөдрийн байдлаар 60 гаруй хүүхэд хамрагдаж байна.
Ч.Отгонцэцэг