Мэссэж үйлчилгээ нэвтрүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн төв Даланзадгад суманд мэссэж үйлчилгээг анх удаагаа нэвтрүүлж эхлээд байна.
Энэхүү үйлчилгээг нэвтрүүлж байгаа нь иргэд цаг алдалгүй мэдээлэл авах боломжийг бүрдүүлж өгч байгаа юм. Эхний удаад тус сумын бүх малчдад цаг агаарын мэдээг хүргэж байна. Цаашлаад өрх бүрийнхээ нэг иргэнд мэссэж үйлчилгээг хүргэх бөгөөд тус сумын хэмжээнд хэрэгжих төсөл хөтөлбөр, хэлэлцүүлэг зэрэг төр засгаас хэрэгжүүлж буй ажлынхаа талаарх мэдээллийг мэссэжээр иргэддээ хүргэж байхаар төлөвлөж байгаа гэнэ.
Дээрх үйлчилгээнд иргэд ам сайтай байна. Сумын хэмжээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг сүүхээтэй хэн нэгэн нь авчихдаг байсан байдал энэхүү мэссэж үйлчилгээг нэвтрүүлснээр цэгцрэх болно гэж үзэж байгаагаа сумын удирдлагууд хэлж байгаа юм.
Д.Мишигсүрэн