Цахим ус түгээгүүр нэвтрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт цахим ус түгээгүүр нэвтрүүлж эхэллээ.
Тус аймгийн Даланзадгад сумын гэр хорооллын ус түгээгүүрт шинэ дэвшилтэд технолгииг нэвтрүүлж байгаа нь энэхүү цахим ус түгээгүүр юм. “Гүний ус” ХХК болон аймаг сум орон нутгаас хамтран уг цахим системийг одоогоор хоёр ус түгээгүүрт сурилуулсан байна. Цахим системийн ус түгээгүүр нэвтрүүлсэнээр хэрэглэгч цахим карт ашиглан 24 цагийн турш үйлчлүүлэх бүрэн боломжтой болж байгаа юм. Энэхүү цахим ус түгээгүүрийн нэгийг Даланзадгад сумын 3,4-дүгээр багийн заагт байрлах 16 дугаар худаг дээр суурилуулж өнөөдөр буюу энэ сарын 25 -ны өдөр нээлтээ хийлээ. Нээлтэнд нь “Гүний ус” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, АЗДТГ-ын дарга Ө.Баянмөнх, Даланзадгад сумын засаг дарга Т.Алтансүх, “Гүний ус”ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхчимэг болон бусад албаны хүмүүс оролцлоо.
2017 онд найман цахим ус түгээгүүрийг шинээр суурилуулах төлөвлөгөөтэй байгаа аж.
Д.Мишигсүрэн