“Хаяг” нэгдсэн арга хэмжээ болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-03-24 15:21:32

Булган /МОНЦАМЭ/ Рашаант суманд нэг сарын хугацаатай “Хаяг” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна. Тус сум 4 багтай бөгөөд 3000 гаруй хүн амтай юм. Хоёр багт хийсэн судалгаагаар өөр сум, аймаг, хотоос 43 өрхийн 122 иргэн тус сумын нутаг дэвсгэрт сууж байгаа аж.

-Иргэдэд төрийн үйлчилгээг жигд хүртээмжтэй хүргэх, Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлыг хангах, хүн амын статистик мэдээг үнэн зөв гаргах, хүн амын бодлогыг хэрэгжүүлэхэд энэ арга хэмжээ чиглэж байна. Одоогийн байдлаар тус суманд 1-2 жил оршин суусан 19 өрхийн 57, хоёроос дээш жил амьдарсан 24 өрхийн 65 иргэний судалгаа байгаа. Сумын төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа иргэдийг хуулийн хугацаанд нь хуулийн дагуу хаягжилт хийлгэж байхад анхаарах шаардлагатай байна гэж тус сумын улсын бүртгэгч Ж.Наранцэцэг хэллээ.

Рашаант сум нь Төв, Өвөрхангай, Архангай зэрэг 4 аймгийн уулзвар баруун зүгийн төв зам дайран өнгөрдөг зах зээлээ дагаж үйлчилгээ, аялал жуулчлал хөгжиж байгаа газар. Үүнээс шалтгаалан иргэд явуулын байдалтай ажил эрхэлж байгаа нь судалгаанаас харагдаж байгаа гэж сумын удирдлагууд үзэж байна.

М.Батжаргал

相关新闻