Сэлэнгэ суманд гарсан түймрийг цурманд орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-04-01 18:53:15

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай 2-р багийн нутаг Рашаант гэдэг газар гарсан түймрийг аймгийн ОБГ-ын 20 албан хаагч, орон нутгийн 32 иргэн, 5 техниктэй ажиллаж өнөөдөр 12.25 цагт цурманд орууллаа гэж ОБГ-аас мэдэгдлээ.

Сэлэнгэ суманд түймэр гарсан тухай дуудлага өчигдөр үдээс хойш аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.

Аймгийн ОБГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Д.Ууганбаяр түймрийн голомтод ажиллаж зааварчлага зөвлөгөө өгчээ.

М.Батжаргал

相关新闻