Дотуур байранд номын сан байгуулж өгчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны оюутнууд Эрдэнэмандал сумын ахлах сургуулийн дотуур байранд номын сан байгуулж өгчээ. “Шидэт номын сан-2” аяны зорилго нь байрны бяцхан дүү нарынхаа амралт чөлөөт цагаа зөв боловсон, бүтээлчээр өнгөрөөх, ном унших сонирхолтой болгох гээд олон талт мэдээллийг өгдөг номын сан бий болгох ажээ. Энэхүү номын санд нийт 13 төрлийн 1384 ном байршуулжээ.
Нээлтийн үеэр дотуур байрын багш н.Энхтуяа “Номын сангүй учраас сургуулийн номын сангаас ном авчран хүүхдүүддээ уншуулдаг байсан. Одоо бол сургуулийн номын сангаас ч илүү номын сантай боллоо” хэмээн баярлаж байгаагаа илэрхийлж байсан.
Эрдэнэмандал сумын НАМОХолбооноос жил бүр энэхүү номын сангаа өргөжүүлэх ажлыг хийж, жилд хоёр ч удаа тоолж байхаар болжээ. Энэхүү номын сангийн бас нэг давуу тал нь зөвхөн сурагчид гэлтгүй багш, эцэг эхчүүдэд зориулсан номтойг хэлж байлаа.

Б.Гэрэлт-Од