Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга Завханы иргэдтэй уулзалт хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга өнөөдөр Завхан аймгийн иргэд сонгогчидтойгоо уулзаж мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.
Тэрээр Завхан аймгийн иргэдтэй уулзахаасаа өмнө аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтнуудтай уулзаж, ажил амьдралтай нь танилцаж зарим иргэдийн асуултад тодорхой хариулт өгөв. Үүний дараа Л.Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театрт сонгогч иргэдтэй уулзалт хийж сонгогчдын санал хүсэлтийг сонслоо. Уулзалтын үеэр нэр дэвшигч Х.Баттулга: “-Өнөөдөр Монгол Улс газар нутаг, байгалийн баялгаараа дэлхийд нэгдүгээрт, мал сүргийнхээ тоогоор мөн л нэгдүгээрт явж байна. Тэгээд яагаад иргэд нь ядуу амьдраад байгааг бид бодох цаг болсон. Бид өөрсдийнхөө эрхийг мэддэггүй. Газар нутгаа хуульчилж хулгайлахыг зогсооё. Бид нэгдэж чадвал Монгол ялна.” гэв. Мөн эв нэгдлийг эрхэмлэж, үндэсний эрх ашгаа дээдэлсэн эх оронч ерөнхийлөгч байж, иргэдээ дэмжин ажиллахаа илэрхийлж дэмжихийг уриаллаа.
Харин нэр дэвшигчийг дэмжиж уулзалтанд оролцсон сонгогч, иргэд: -“Монгол хүн мориныхоо жолоог бүтэн атгадаг. Энэ хүн бол та юмаа. Мориныхоо жолоог бүтэн атгаж Монгол улсын ирээдүйн жолоог бүтэн атгасан итгэлт хүн байхыг ерөөж” Халуун элгэн нутаг дууг хамтдаа дууллаа. Түүнчлэн Завхан аймгийн хамгийн өндөр настай, иргэн Мөнө: -“Монголынхоо ирээдүй, сайн сайхны төлөөх дуу хоолой болж явахыг ерөөж” мөнгөн аягатай сүү, хадгийг Халтмаагийн Баттулгад барилаа. Мөн өдөр Х.Баттулга Завхан аймгийн Баруун бүсийн худалдааны төвийн худалдаачидтай уулзаж худалдааны төвийн цайны газарт үдийн зоог барилаа. Түүнчлэн Завхан аймгаас төрсөн Дорнын их найрагч Б.Явуухулангийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж Завхан аймаг дахь Зэвсэгт хүчний 325-р ангийн алба хаагч, ажилтнуудтай уулзаж ажил байдалтай нь танилцав.

Б.Мягмарсүрэн