Нүүдэлчдийн соёлын наадмаар сүү цагаан идээний үзэсгэлэн худалдаа гарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-06-22 17:39:58
Завхан/МОНЦАМЭ/. Нүүдэлчдийн соёлын наадмын үеэр Завханы  24 сумын малчдын уламжлалт аргаар бэлтгэсэн цагаан идээний үзэсгэлэн худалдаа гарна.
Энэ үеэр наадамд оролцогчид нүүдэлчин монголчуудын сүү цагаан идээ боловсруулах үйл явцыг таван хошуу малын отог бүрээс харахаас гадна өөрсдийн гараар хийсэн цагаан идээг худалдан авч болох юм байна. Үзэсгэлэн худалдаанд сүү цагаагаар хийсэн ааруул, хурууд, өрөм, аарц, тараг, ээдэм гэхчлэн 20 гаруй төрлийн цагаан идээг хямд үнээр  худалдан авах боломжтой ажээ.
Дашрамд Завхан аймаг нь говь хангай хосолсон газар нутагтай бөгөөд цагаан идээгээрээ хангайн сумдаас Отгон, Их-Уул, Эрдэнэхайрхан сум, говийн бүсээс Дөрвөлжин сумын ямааны сүүгээр хийсэн аарц ааруулыг хамгийн амттай гэдэг.
Монголчууд буянт малынхаа ашиг шимийг хүртэж, цагаан идээгээр хооллож ирсэн уламжлалтай билээ. Цагаан идээ хүний биед ялангуяа шүдийг бат бэх эрүүл байлгахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг хүнсний бүтээгдэхүүн юм.  Сүү цагаан идээнд шүдэнд нэн хэрэгтэй бактери устгагч, өвөрмөц кальци, кали ихээр агуулагддаг. 
Б.Мягмарсүрэн 
相关新闻