Дээлтэй Монгол наадам болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-07-17 14:41:50
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол үндэсний хувцас хэрэглэлээ сурталчлах, зөв өмсөж хэрэглэх, өв соёлоороо бахархах, иргэдийн ур бүтээх чадварыг сайжруулах, шилдэг хийц загварыг бий болгох зорилгоор аймгийн баяр наадамд зориулан энэ сарын 27-ны өдөр Дээлтэй Монгол наадам зохион байгуулахаар болжээ. Наадам таван төрлөөр болно.
Дээлтэй Монгол наадамд Сүхбаатар аймгийн үйлдвэрлэгчид,байгууллага хамт олон болон бүх насны иргэд оролцох юм. Оролцогчдыг шилдэг хос, шилдэг гэр бүл, иж бүрдэл, шилдэг загвар зохион бүтээгч, урт гэзэг-бүсгүйн гоёл гэсэн таван төрлөөр шалгаруулна. Хосын төрөлд эрэгтэй эмэгтэй насанд хүрэгчид оролцох бол, гэр бүлийн төрөл нь хүүхэд оролцуулсан гурваас таван хүний бүэрлдэхүүнтэй байна. Иж бүрдэл гэдэг нь дөрвөөс дэш хүнтэй, дан эрэгтэй болон хосолсон байж болно. Шилдэг загвар зохион бүтээгч нь өөрийн нэгээс хоёр бүтээлээ толилуулах аж. Харин урт гэзэг бүсгүйн гоёо төрөлд нь 70 см-аас урт үстэй эмэгтэйчүүд оролцоно. Оролцогч бүсгүй үндэсний хувцасаа өмсөж, үсний боолт, даруулга, гоёлын хэрэгсэл зүүсэн байх юм.
Дээрх төрөлд оролцогчид нь ур хийц, загвар сайтай үндэсний дээл хувцасаа, ёс заншлаа дээдэлсэн, өв уламжлалаа хадгалсан эдлэл хэрэглэлтэй хослуулсан байх шаардлагатай.
Тус наадмыг өмнөх жилүүдэд сумдад хийдэг байсан ч аймагт зохион байгуулах гэж байгаа нь анхных юм.
Т. Одончимэг 
相关新闻