Иргэдийн гар дээр хадгалагдаж буй үнэт өвөөр үзэсгэлэн гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-07-25 17:34:23
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Угсаатны зүйн музейгээс санаачлан Сүхбаатар аймаг байгуулагдсаны 75 жил, Баруун-Урт сум байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан иргэдийн гар дээр хадгалагдаж буй үнэт өв, эд зүйлийн үзэсгэлэнг гаргажээ. “Нандин өв” үзэсгэлэнд 80 гаруй үнэт өв дэлгэгдсэн байна.

Үзэсгэлэнд 810 гаруй үзмэр дэлгэгдсэний ихэнх нь мөнгөн эдлэл байсныг онцлов.
“Сум сумдын иргэдийн гар дээр хадгалагдаж буй үнэт өвүүд манайд тусгайлан  бүртгэлтэй байдаг. Зарим нь нууцлалын зэрэгтэй байдаг ч иргэд өөрсдөө хүсэх юм бол гар дээр нь хадгалагдаж буй өв, эдлэл хэрэглэлийг олон нийтэд харуулж, сурталчилж болдог. Бид аймаг сумын ойг тохиолдуулан энэхүү үзэсгэлэнгээ анх удаа гаргасан. 80 гаруй бүтээл цугласан ч иргэдийн идэвхи сул байлаа. Баруун-Урт сумын хэмжээнд гэхэд маш олон үнэт өв иргэдийн гар дээр хадгалагдаж байдаг. Гэхдээ бид тэр болгоныг шахаж шаардсангүй. Бидний ажлыг дэмжээд үнэт өвөө авчирч өгсөн хүмүүсийнхээ үзмэрээр сайхан үзэсгэлэн дэлгэлээ. Нэг танхимаа тусгайлан энэ үзэсгэлэнд зориулан тохижуулсан байгаа. Анх удаа гэдэг утгаараа иргэд ч маш сайхнаар сонирхон хүлээн авч  байна. Учир нь иргэдийн гар дээр байдаг үнэт өвийг мэдэх боломжгүй шүү дээ...” хэмээн аймгийн Угсаатны зүйн музейн захирал Д. Ариндэлгэр хэллээ.

“Нандин өв” үзэсгэлэн энэ сарын 25-ны өдрөөс эхлэн 14 хоногийн турш үзэгчдийнхүртээл болох аж.
Т. Одончимэг 
相关新闻