25 жил ургуулсан 145 см гэзгээрээ анхдугаар наадмын тэргүүн байрын эзэн болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн баяр наадамд зориулан зохион байгуулагдсан Дээлтэй монгол наадмын нэгэн төрөл болох Урт гэдэг-Бүсгүйн гоёо тэмцээн үзэгчдийн анхаарал, сонирхлыг хамгийн ихээр татаж байлаа. 70 см-ээс дээш урт гэзэгтэй бүсгүйчүүд оролцсон тус тэмцээний тэргүүн байрын эзэн болох Түвшинүирээ сумын харъяат Л. Нарангэрэл нь сүүлийн 25 жил үсээ ургуулсан бөгөөд одоогоор 1,45 см гэзэгтэй ажээ.
Монгол бүсгүйчүүдийн нэгэн гоёл бол яах аргагүй урт гэзэг юм. Монголчууд тэр дундаа Дарьгангачууд их урт гэзэгтэй гэх яриа бий. Дарьганга бүсгүйчүүд гэзгэндээ алдарт дархчуулын урласан, монгол өв соёлоо хадгалсан гоёл чимэглэлийг зүүн гоёдог байсан том уламжлал өнөө үед мартагдах шахсан гэхэд хилсдэхгүй. Тэгвэл энэ их өв удамжлалаа сэргээх зорилгоор Урт гэзэг бүсгүйн гоёо тэмцээнийг анх удаа зохион байгууллаа. Наймаас тавин насны нийт 20 орчим оролцогч тус тэмцээнд оролцсон юм. Гол шалгуур нь үхэмжээ, арчилгаа, мөн гэзэгний гоёл чимэглэл зэргийг харгалзан үзжээ.
Тэмцээний тэргүүн байрын шагналт Л. Нарангэрэл сүүлийн 25 жил үсээ ургуулжээ. Өөрөө 150 см-ийн өндөртэй бөгөөд үс нь 180 см болтлоо ургасан учир дороос нь тайруулж, одоогоор 145 см урт үстэй болжээ. Харин хоёрдугаар байрын шагналт н. Алтанцэцэгийн хувьд сүүлийн арван жил үсээ ургуулсан байна. Удам нь гурван үеэрээ урт гэзэгтэй гэдгээрээ алдартай бөгөөд тэрээр өдгөө 114 см урт гэзэгтэй. Гэзгээ хос мөнгөн дарлага болон зуугаад жилийн түүхтэй үсний самаар гоёжээ.
Дээлтэй монгол наадмыг аймгийн ЗДТГ, БСУГ, Нийтийн номын сан зэрэг байгууллагууд хамтран зохион бйагуулсан бөгөөд цаашид уламжлал болгон зохион байгуулахаар болжээ.

Т. Одончимэг