Хөвсгөл аймгийн бүх сумыг 2020 онд нэгдсэн халаалтад холбоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөлчүүд жилд 4000 машин мод түлшинд хэрэглэдэг учраас байгальд ээлтэй орчин бүрдүүлэх, эдийн засаг хэмнэх, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл боломж бүрдүүлэх зорилгоор бүх сумаа 2020 он гэхэд нэгдсэн халаалтад холбох зорилт тавин ажиллаж байна.
Энэ ондоо багтан 9 сумыг нэгдсэн халаалтад холбох зорилт тавьж өнөөдрийн байдлаар Галт, Шинэ-Идэр, Жаргалант, Төмөрбулаг суманд бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Дээрх дөрвөн сумыг дөрвөн тэрбум төгрөгийн өртөгтэйгээр хувийн хэвшлийн оролцоотойгоор гүйцэтгэж байна. Эдийн засгийн хямралтай энэ үед төр гүйцэтгэх боломжгүй учраас хувийн хэвшил өөрийн хөрөнгөөр гүйцэтгээд тогтоосон тарифийн дагуу халаалтын мөнгөө буцаан авахад 3 жилийн дотор гүйцэтгэгч компани хөрөнгө оруулалтаа нөхнө гэж үзэж байгаа гэнэ.
Тус аймгийн нийт нутаг дэвсгэрийн 4 сая гаруй га талбайг ой эзэлдэг, 433 сая метр куб модны нөөцтэй бөгөөд жилд дунджаар 200 орчим мянган метр куб мод ба 4000 машин модыг түлшинд хэрэглэдэг учраас ойн нөөцөө хамгаалж үлдэх нь хамгийн чухал учраас аймгийн удирдлагууд нэгдсэн халаалтад холбох бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн ажээ.

Б.Гантуяа