Зөвшөөрөлгүй барьсан дугуй засваруудыг албадан буулгана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Мөрөн суманд нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй хууль бусаар барьсан дугуй засвар бүхий 22 объектийг Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар өнөөдрөөс эхлэн албадан буулгана.
Нийтийн эзэмшлийн талбайд хууль бусаар жижиг байгууламж барьж, дугуй засвар, гар утас засах зэрэг үйлчилгээ эрхэлж буй иргэдэд хоёроос гурван удаа албан шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй учраас албадан буулгахаар болжээ. Энэхүү арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг аймгийн Засаг дарга үүрэг болгосон ажээ.

Б.Гантуяа