Мөрөн сумын хүүхдүүд 450 багц медалийн төлөө өрсөлдөнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Мөрөн сумын Засаг даргын тамгын газраас санаачлан сумын Засаг дарга.Ц.Гансүхийн ивээл дор “Хүүхдийн спортын наадам”-ыг анх удаа зохион байгуулах гэж байна.
Наадмын үеэр ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хөнгөн атлетик, бөх, шатар, гар бөмбөг, хөл бөмбөг, сагс, дугуй, ширээний теннис гэсэн 8 төрлөөр 450 багц медалийн төлөө өрсөлдөх гэнэ. Спортын наадам нь Хүүхдэд ээлтэй аймаг, Хүүхдэд ээлтэй сум болох зорилт болон Мөрөн сумын Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн “Эрүүл Мөрөн” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа ажээ. Спортын наадам энэ сарын 22-оос 24-ий өдрүүдэд Мөрөн суманд болно.

Б.Гантуяа