Б.Ширэндэвийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-10-13 14:38:41
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Монгол Улсад орчин цагийн Архивын байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жил, Хөвсгөл аймгийн Архивын тасаг байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт Б.Ширэндэвийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв.
Б.Ширэндэв нь Монгол Улсын архивын түүхэн баримт бичгийг судлан шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн болсон учраас архивчид баярын өдрөө ийн хүндэтгэл үзүүлжээ. Тус аймгийн Архивын тасагт 232 байгууллагын 48000 гаруй хадгаламжийн нэгж хадгалагдаж байна. Төрийн архив албан хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд тус архивт хадгалагдаж байгаа захирамжлалын баримт бичгүүдийг 1990-2011 оныхыг цахим хэлбэрт оруулжээ.
Б.Гантуяа 
相关新闻