Хөвсгөл аймаг орон нутагтаа гурилын хэрэгцээгээ хангах боломжгүй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-10-13 14:55:05
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Энэ зун нийт нутгаар хур бороо бага гандуу байсны улмаас жил бүр орон нутгийн гурилын хэрэглээгээ бүрэн хангах хэмжээний үр тариа хурааж авдаг байсан бол энэ жил орон нутгийн хэрэглээгээ  хангах боломжгүй болжээ.
Хөвсгөл аймгийн тариаланид энэ намар 11441 га талбайгаас 7100 тн үр тариа хураан авчээ.
Үйлдвэрүүдэд ирэх жилийн үрийн буудайгаа нөөцлөх чиглэлийг өгч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар буудайгаа цэвэрлэх, худалдаалах, нөөцлөх зэрэг ажлыг хийж байгаа гэнэ. Энэ жилийн хувьд гантай байсан тул  1 га-аас 6,2 цн ургац буюу балансаар төлөвлөж байснаас 70 орчим хувийг хураан авсан байна. Харин 336 га талбайгаас 2800 тн төмс, 216 га талбайгаас 1700-аад тн хүнсний ногоо хураан авчээ. Өнгөрсөн онд тус аймаг 13000 тн үр тариа хураан авч аймгийнхаа гурилын хэрэглээг орон нутагтаа бүрэн хангаж байсан бол энэ намар өнгөрсөн жилийн ургацын 40 орчим хувийг хураан авсан байна.
Б.Гантуяа 
相关新闻