"Хөвсгөл брэнд" үзэсгэлэн худалдаанд 200 гаруй үйлдвэрлэгч оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-10-13 15:17:51
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Орон нутагт бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг иргэдийн бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах, шилдэг брэндийг тодруулах зорилготой жил бүр Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулдаг "Хөвсгөл брэнд" үзэсгэлэн худалдаа Хотгойдын баатар Чингүнжавын талбайд эхэллээ.
Үзэсгэлэн худалдаанд аж, ахуйн нэгж байгууллага, иргэд, сумдын төлөөлөл болсон 200 гаруй төлөөлөл оролцож байна. Үзэсгэлэнгийн эхний өдөр Цагаан-Үүрийн цөцгий, буриад талх, жимсний чанамал, сүү, ааруул, тараг хамгийн их борлуулалттай байгааг үйлдвэрлэгчид хэлж байлаа. Сум бүрийн шилдэг бараа бүтээгдэхүүнээс 5 номинацийг шалгаруулж энэ оны брэндийг тодруулах ажээ.
Б.Гантуяа 
相关新闻