Хөвсгөлд 4000 шахам мод, бут, сөөг тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-10-15 22:51:42
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн хэмжээнд бүх нийтээр мод тарих өдөр иргэд аж ахуйн нэгж байгууллагууд идэвхитэй оролцож нийт 3946 мод, бут, сөөг тарьжээ. Тус арга хэмжээнд 116 аж ахуйн нэгж байгууллага, 1484 иргэд оролцож 2,2 га газар шинээр бичил цэцэрлэг хүрээлэн байгуулжээ. Аймгийн хэмжээнд Түнэл, Тариалан сумууд хамгийн их мод бутыг тарьж идэвхтэй оролцжээ.
Мөрөн сумын Хот тохижилт үйлчилгээний төвийн хамт олон таван машин хар шороо, хоёр машин бууцыг нийтийн эзэмшлийн талбайд буулган мод тарихад шаардлагатай усаар ханган ажилласны үр дүнд нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн талбайд 25 аж ахуйн нэгж  220 модыг хамтран тарилаа. Бүх нийтээр мод тарих өдөр Хотгойдын баатар Чингүнжавын талбайд ойн мэргэжлийн 16 байгууллага 4 сум мод үржүүлгийн газар хамтарсан үзэсгэлэн худалдаа зохион байгуулж иргэдэд 10 гаруй нэр төрлийн мод бутыг худалдаалжээ.
Энэ үеэр чацаргана, үхрийн нүд зэрэг жимсний мод бут хамгийн их гүйлгээтэй байсан гэдгийг Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн албаны дарга А.Батболд хэлж байлаа.
Б.Гантуяа 
相关新闻