“Номын баяр 2017” өдөрлөг “Номын анд” уриан дор зохиогдов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт “Номын баяр 2017” арга хэмжээг өнгөрөгч амралтын өдрүүдэд Нийтийн номын сан зохион байгууллаа. Энэ арга хэмжээний хүрээнд “Үлгэрийн баатрууд” сэдвийн хүрээнд номын баярын парад жагсаж орж ирсэн юм. Энэ номын баярыг сонирхож нийт 1500 гаруй хүүхдүүд оролцсон байна. Мөн уралдаан тэмцээнд сургуулийн бага, дунд, ахлах ангийн төрөлд нийт 18 баг, 9 цэцэрлэг гээд нийт 150 гаруй хүүхэд оролцжээ.
Хүүхдүүд дуу дуулж, шүлэг, өгүүллэг уншиж, үлгэрийн баатрууд, зохиолын дүр амилуулан, номын үзэсгэлэнгээр зочилж нэг өдрийг зугаатай өнгөрөөлөө. Энэ өдөр нөн номын худалдаа ч ажилласан юм.
Номын баярын зорилго нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 158 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, орон нутагт ном унших хөдөлгөөн өрнүүлэх, зохиолч уншигчдын уулзалт ярилцлагыг зохион байгуулах, номын өв санг баяжуулах, хүүхэд залуучуудын ном унших хүсэл сонирхлыг хөхиүлэн дэмжих явдал байлаа.
Номын баярын арга хэмжээн дээр Тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдгээр 10 сурагчийг шагнаж, “Номын анд” уралдааны олон төрлийн уралдаануудад шагналт байр эзэлсэн хүүхдүүдийг урамшуулсан юм.
Номын баярын шилдгүүдийг шалгаруулахад шилдэг маск парадаар Эрдэнэбулган сумын 6-р цэцэрлэг, Төвшрүүлэх сумын сургууль шалгарлаа. Шилдэг цэцэрлэгээр мөн Эрдэнэбулган сумын 6-р цэцэрлэг, шилдэг сургуулиар Эрдэнэбулган сумын 3-р сургууль тус тус шалгарсан байна.

Б.Гэрэлт-Од