Залуус хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхийг олон нийтэд уриалав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлого, Монгол гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлж, бат бөх, хариуцлагатай гэр бүлийг төлөвшүүлэх зорилгоор Хөвсгөл аймагт "Гэр бүл- сургууль" сэдэвт аймгийн залуу гэр бүлийн зөвлөлгөөн зохион байгуулав.
Энэ үеэр залуус хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх олон улсын өдрийн үйл ажиллагаанд нийт гэр бүлүүд нэгдэж, гэр бүлдээ сайн сайхан байдал, халуун дулаан уур амьсгал, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэхийг олон нийтэд уриаллаа. Зөвлөлгөөнд 19 сумын 65 гэр бүлийн 130 залуус хамрагдаж, гэр бүлийн үнэ цэнэ, хайр харилцаа, хүүхэд хүмүүжлийн эерэг арга барил, гэр бүлийн талаар баримталж буй бодлого, хөтөлбөр, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаарх мэдээллийг авч, гэр бүлийн андгай өргөж, батламж гардлаа. Мөн бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга, хүүхэд, боловсролын байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, нийт эцэг, эхчүүдэд хандсан уриалга гаргасан бөгөөд өрх гэр бүлдээ есөн дадлыг хэвшүүлэх шаардлагатай байгааг онцолж байлаа.

Б.Гантуяа