В вирусын илрүүлэг шинжилгээнд аймгийн төвийнхөн тааруухан хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-10-25 21:48:07
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд В вирусын халдвар илрүүлэх шинжилгээг өнгөрөгч тавдугаар сараас авч эхэлсэн. Одоогийн байдлаар аймгийн зорилтот насны иргэдийн 67,1 хувь буюу 15499 хүнийг В вирусын илрүүлэг шинжилгээнд хамруулаад байна.
Үүнээс 9,9 хувь буюу 1530 хүнд В вирусын халдвар илэрчээ. В вирусын илрүүлэг шинжилгээнд хөдөөгийн сумын иргэдийн 73,5 хувь, аймгийн төв Эрдэнэбулган сумын иргэдийн 40,9 хувь нь хамрагдсан байна.

Элэгний В вирусын илрүүлэг шинжилгээг Монгол Улсын Засгийн газрын 112 дугаар тогтоолоор батлагдсан “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 40-65 насны иргэдийг хамруулж байгаа юм.

Б.Гэрэлт-Од
相关新闻