10 сумын зорилтот бүлгийн иргэдэд үнэгүй нүүрс олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-11-09 17:46:36
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/.Төв аймгийн 10 сумын зорилтот бүлгийн 4000 орчим иргэнд 1600 тонн нүүрсийг үнэ төлбөргүйгээр олгох юм. Энэ ажлыг хэрэгжүүлэх “Гэр дулаан бол сэтгэл дулаан” төслийн хоёрдахь жилийн нээлт өнөөдөр Зуунмод суманд боллоо.

Улсын Их хурлын дарга М.Энхболд санаачлан “Гэр дулаан бол сэтгэл дулаан” төслийг “Эх нутгийн иргэд” ТББ, “Петро Коал”, “Мотор сервис” ХХК-уудтай хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Төслийн хүрээнд эхний ээлжид Зуунмод сумын 1000 айл өрхөд 500 тонн нүүрсийг түгээхээр төлөвлөжээ. Цаашид ч мөн уламжлал болгон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн талаар албаны хүмүүс онцолж байв.

Иргэдэд олгох нүүрсийг “Петро Коал” ХХК хариуцах бол тээвэрлэж хүргэх ажлыг “Мотор сервис” ХХК, харин “Эх нутгийн иргэд” ТББ зохион байгуулалтын ажлыг хариуцна.
 
Т.Төмөр
相关新闻